Тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн


![]() |
Аргын тооллын: | 2013.6.16 Ням гараг |
![]() |
Билгийн тооллын: | 8. Есөн улаан мэнгэтэй харагчин үхэр өдөр |
![]() |
Наран ургах шингэх: | 05.06-20.54 |
![]() |
Үс засуулбал: | Нас уртасна. |
![]() |
Барилдлага: | Хүчин төгсөх |
![]() |
Шүтэн барилдлага: | Мунхрахуй |
Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ