Ц.Хулангийн шинэ номын нээлт болно

Яруу найрагч Ц.Хулангийн шинэ номын нээлт өнөөдөр Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд 15:00 цагт болно. Номын нээлтэд яруу найрагч П.Бадарч, Д.Цоодол, Д.Урианхай, болон модернист яруу найрагч Б.Галсансүх, алс баруун хязгаар Ховдоос ирж буй Хөөдэйн Эрдэнэбаатар нарын үеийн үеийн шилдэг, уран бүтээлч, найрагчид уншигчидтай уулзах аж. "Алтан зэгсний ангир" нэртэй уг ном нь түүний "Зүгээр л нэг амьдрахсан" номоос хойш гаргаж буй анхны ном юм. Номын нээлтийг МЗЭ, "Сарнайх" салон, "Гранд" сэтгүүл хамтран зохион байгуулж байгаа юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ