Ё.Баатарбилэгийн мөрдөн байцаалт үргэлжилсээр байна

Архангай аймгийн засаг даргаар ажиллаж байсан Ё.Баатарбилэгийг цагдан хорьсон байгаа билээ. Түүнийг авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм. Түүний хэрэг ямар шатанд явж байгааг АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Амарбатаас тодруулахад “Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн юм. Ё.Баатарбилэг одоо Зүүнхараа дахь хорих ангид сэжигтнээр цагдан хоригдож байгаа юм. Сэжигтнээр тооцсон хүнийг доорх гурван тохиолдлын нэгээр цагдан хорьдог байна. Тодруулбал, мөрдөн байцаалтад саад учруулах, оргон зайлах, нийгэмд аюултай гэж үзвэл холбогдох байгууллагын шийдвэрээр саатуулдаг байна. Үүнээс үзвэл Ё.Баатарбилэгийг батлан даалтад гадуур байцааж болохгүй үндэслэлүүд байгаа бололтой.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ