Нисдэг машинаар замын түгжрэл багасгана

Нисдэг машин зохион бүтээжээ. Энэ нь хөөрч, газарт буудаг бөгөөд хоёр суудалтай машин юм. Массачусетын их сургуулийнхан машин дөрвөн суудалтай байдаг гэсэн ойлголтыг эвдэж, нислэгийн зурвасгүйгээр хөөрч болно гэдгийг баталж чаджээ. Энэхүү хөдөлгүүр нь жижиг машины хэлбэртэй боловч зам дээгүүр бас цэцэрлэгт хүрээлэнд явах боломжтой. Мөн агаар дээр машинаа жолоодож болох юм. Агаарт зогсолтгүйгээр 800 км хурдлах боломжтой бөгөөд энэ нь магадгүй замын түгжрэлээс зугтах шилдэг арга байж магадгүй. TF-X гэдэг нэртэй энэ машин нь 30 метр хүртэл өндөрт хөөрөх чадвартай. Ийм загварын машиныг гаргаж ирсэн судалгааны багийнхан 12 жилийн дотор худалдаанд гаргах боломжтой гэж үзэж байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ