Цэцэг чи сайхан

Хvн амьдралдаа их олон зvйлээс сэтгэлийн таашаал, баяр, халуун дулаан эрч хvч авч байдаг. Тэдгээрийн нэг нь тасалгааны цэцэг. Ойр орчмынхоо бохир агаарыг өөртөө шингээн, хvчил төрөгч ялгаруулан цэнгэг агаарыг бий болгодог тэрхvv ногоон ургамал бидний эрvvл мэндэд чухал ач холбогдолтой. Өрөө тасалгаанд тарьсан цэцэг нь эрvvл мэндэд тустайгаас гадна сэтгэлийн таашаал, баяр хөөр, аз жаргалыг эзэндээ дууддаг гэнэ шvv. Яг л таны хvvхэд гэсэн vг. Эзэн нь уруудаж доройтвол даган гунддаг, баярлаж хөөрвөл өнгө нэмэн дэлбээлдэг жижигхэн ногоон амьд ертөнц бол цэцэг юм.
Утаа тордог ихтэй Улаанбаатарын маань агаар заримдаа амьсгал давчдам байдаг. Өвөлдөө бол бид гашуун утаанд хоолой хорсгон алхдаг шvv дээ. Цонхоо нээхээр нөгөө л утаа орж ирнэ. Тэгвэл гэр эсвэл албан тасалгаанд 10 орчим цэцэг байхад л өрөөний агаар цэвэр байх боломжтой гэнэ. Ялангуяа бага насны хvvхэд, настануудыг агаарын дутагдлаас сэргийлэх энгийн хэрнээ хамгийн vр дvнтэй арга нь энэ билээ. Бvсгvйчvvд маань шинэ байранд орохдоо тавилгаасаа өмнө сайхан цэцэг, мод худалдаж авах сонирхолтой болсон гэнэ. Хамаг бvхэн дэлгэрэх хаврын урин цагаар гэр орон, тагтааногоон ургамлаар чимж байр сууцныхаа vvдэнд цэцгийн мандал тарин, хөгжилтэй зуны уур амьсгалыг дэргэдээ бий болгож болох нээ.

Хүн өөрийнхөө дуртай зүйлийг хийх нь жаргал, тэгээд түүндээ гаршсан бол тэр нь амьдралынх нь хоолыг залгуулах жишээний. Амьдралын хоол гэхээр тэгээд тэнэг юм шиг талх малххан бодоод байв, амьдралын хоол гэдэг бол амьдралд хүрэлцэхүйц хэмжээний хэрэгцээт мөнгийг хэлээд байгаам шүү. Нэг хэсэг манайхан юун цэцэг мэцэгтэй л байсан, аргагүй л дээ хүн наад захын хэрэгцээгээ хангаж чадахаа байхаар сонирхол хобби гэх мэт зүйлсийг бодох сөхөөгүй болчихдог байх. Дээхэн үед намайг жаахан байхад голдуу сэхээтэн, гадаад дотоодод боловсрол олж авсан, эсвэл бүүр нэг урлаг уран сайханд дуртай хүмүүс л нэг хоёрхон төрлийн цэцэгийг лаазанд тариад гэрээрээ нэг өрчихсөн байдаг байсныг бодволсүүлийн 3-4 жилээс харин тийм биш болчихож, анх цэцэг төв л цэцэг зардаг байснаа сүүл рүүгээ тиймэрхүү төрлийн дэлгүүрүүд олширч энэ нь баглаа цэцэгнээс хальж тасалгааны төрөл бүрийн цэцгийг зардаг болчихож.

Зун сайхааан. Сайхан улирал хаашаа л харна ногоон зүлэг, өнгө өнгийн цэцэгс ярайгаад л ... байгууллагууд гадаад талбайн өнгө үзэмжиндээ их анхаарах болсон. Харин одоо хүмүүс өөрсдийнхөө амьдарч байгаа орон сууцны гадаад талбай, өнгө үзэмжинд их анхаараасай гэж хүсэх юм. Манай ахын байрны нэг давхарт байх айл зун болхоор элдэв янзын гоё цэцэгнүүдийг балконоороо нэг өрчихдөг юм. Тэр нь ч их л сайхан харагдаж хүнд эерэг зөв энерги өгөхөөс гадна, ийм хөдөлмөрч гэрийн эзэгтэйтэй айл ямаршуухан аз жаргалтай амьдардаг бол.Их л хөдөлмөрч цэвэрч аятайхан хүмүүс байдаг байхдаа гэсэн бодлыг надад төрүүлдэг юм. Цэцэг гэдэг чинь хүнд тэгээд тайвшрал амар амгалан аз жаргал өгдөг зүйл шүү дээ. Нээрээ нэг хэсэг найзууд маань надаас залхаж байсан шүү. Ийм цэцэгний үр байна уу наана чинь тийм ч цэцэгний үр байна уу наана чинь гэсээр залхаачихсан байсан. Зарим нь ёо чи зугаалж байхынхаа оронд айлын авгай шиг юун цэцэг яриад яваад байнаа гэх нь ч байсан байсан. Нээрээ бодоод байсан би ч их тохитой томоотой хүн юм шиг байгаан шүү хэхэ.

Таны тарьж ургуулсан эргэн тойрон дахь ногоон ургамал мэдрэлийн систем, харааны нервийг сайжруулдаг. Тоос шороо, дуу чимээг багасгаж халуун дулаан энерги ялгаруулж байдаг цэцэгс эзэн нь хэдийчинээ хайрлана төдий чинээ сэтгэлийн тэнхээ өгөх сайн энерги ялгаруулдаг. Ингээд л та уул талын цэцэгс ч дэлгэрч хараахан амжаагvй байхад зун цагийг гэртээ урин залж, цэцэгсийн тансаг vнэр, гайхамшигт өнгөнд нь нvдээ баясган сэтгэлээ сэргээх орчин бvрдэнэ шvv дээ. Байнга л баглаа цэцэг гээд яриад байдаг үнэндээ тэр цэцгүүд чинь нэг хоёр хоноод л үхнэ шүү дээ. Тэгж байснаас сайхан тансаг цэцэгнүүд тарьж, гэртээ сайхан хүчилтөрөгчөөр амьсгалвал зүгээр шүү. Сүүлийн үед миний нэг хорьж болохгүй хобби цэцэг тарих болоод байгаа. Өвөл хүртэл цэцгийн дэлгүүр ороод цэцэг худалдаж аваад л Би цэцгэнд их хайртай. Цэцэг болгон өөр өөрийг өнгө аястай болов уу гэж би боддог. Та нар цэцэгнүүдтэйгээ ярьдаг уу? Түүнийгээ дандаа магтаж, чи минь ургаарай, хайртай шүү гээд л дандаа урмын үгээр магтаж байгаарай. Чин сэтгэлээсээ яриад байвал цэцэг чинь таныг байнга сонсож байдаг болохоор илүү сайхан ургадаг шүү.

Цэцэгс бvхэн өөр өөрийн ааш аягтай. Танай гэрт байнга хэрvvл маргаан гарч, ууртай хvмvvс амьдардаг бол тасалгаан дахь цэцэг төдий л сайн ургахгvй, гундуухан байх вий. Бага насны хvvхэдтэй, инээд хөгжилтэй айлд цэцэг өдрөөс өдөрт өнгөжин өсдөг. Харин эзнийх нь ажил алба өөдрөг байвал хугацаанаас өмнө дэлбээлдэг. Гэрийнхээ vvд хавьд өргөст кактус тавьвал муу хэл амыг зайлуулдаг гэдэг Өнгөт кактус цахилгаан бараанаас гарах хэт ягаан туяаны энергийг өөртөө шингээдэг. Шимтэглээ өрөөний муухай vнэр, хиншvv хярвас, муухай vнэрийг авдаг. Унаган хэл буюу халбаган кактус эзэндээ мөнгө, эд хөрөнгө дууддаг бол катрантус аз жаргал, эв нэгдийн бэлгэдэл юм. Кала айл гэр, албан газарт байхад хvмvvст нөхөрсөг дулаан харьцааг бий болгодог гэнэ. Зун болохоор салхивч, цонхоор ялаа, шумуул орж ирэх гээд амар заяа vзvvлдэггvй. Тэгвэл ялаа, шумуул навчин дээр нь суухад хумиж аваад vмчихдэг “идэмхий” цэцгийг гэртээ тарьж болох нь. Тэрчлэн архи “уудаг” цэцэг бол Удамбор. Архи өгөөд байвал төдий чинээ өндөр ургана. Харин гэрт байхад өнгө нэмэх гоёмсог цэцэг бол Цахирмаа, эрдмийн ундраа, улаан ягаан сарнай юм.

Олон хүнээс цэцэг таримаар байгаа ч нэг их сайн ургуулж чаддаггүй, услаад байхад үхээд байх юм гэх үг сонссон нь олонтоо. Цэцэг услаад л байвал сайн ургана гэвэл эндүүрэл болно. Учир нь цэцэг бүрт өөрийн гэсэн ургах, цэцэглэхэд нөлөөлөх зүйлс байдаг бөгөөд мөн анхаарах ёстой зүйлс их бий. Усалгааг хэтрүүлж болохгүй. Ургамлын хөрсөнд ус төдийгүй агаар хэрэгтэй. Усалгаа хэтэрснээс хөрсний агаар үгүй болж цэцэг үхдэг. Ус ихдэж байгааг бид мэдэхэд амархан бөгөөд шороо буюу хөрс нь байнга хэт чийгтэй байлгах нь булцуу, үндсийг ялзралд хүргэж болно. Ихэнх цэцгийг зун долоо хоногт 2-3 удаа, өвөлдөө 1-2 удаа услахад хангалттай. Гэхдээ энэ нь цэцэг ургаж байгаа тасалгаа болон гэрэл хир тусдагаас хамаарна. Энэ мэтчилэн анхаарах зүйл зөндөө бий л дээ. Яриад байвал дуусахгүй байх. Хамгийн сүүлд хэлэхэд та өөрийн ургуулсан цэцгээ арчилж, тордож сайхан цэцэг гарахыг нь харж сэтгэлийн цэнгэл эдлээрэй. Мөн өөрийн арчилсан цэцгээ хэн нэгэнд бэлэг болговол үнэхээр сайхан сэтгэгдэл нөгөө хүндээ төрүүлэх болно.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ