Сүхбаатар дүүргийнхэн их цэвэрлэгээ хийв


Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас баасан, бямба гаригт бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа. Их цэвэрлэгээнд 1600 гаруй аж ахуй нэгж байгууллага, 3600 гаруй иргэн оролцсон байна.
Энэ үеэр дүүргийн ажилгүй 500 иргэнийг урамшуулал олгон түр ажлын байраар ханган ажиллуулжээ. Их цэвэрлэгээгээр хог хаягдлыг дүүргийн таван хог тээвэрлэгч байгууллагын дөрвөн ковш, 38 хог тээврийн машинаар тээвэрлэж, 342 тонн хог хаягдлыг Цагаан давааны хогийн цэгт хүргэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ