Ё.Отгонбаярын хэрэгт холбогдогчийг баривчилжээ

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг бусдаас авлига авахыг завдсан хэрэгт шалгаж байгаа.

Тодруулбал, тэрээр өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдөр иргэн Ч-г Энхтайваны гүүрэн дээр явж байхад нь хэсэг залуусаар бүлэглэн зодуулж, “Ланд-200” маркийн автомашиныг нь авч явсан хэмээн УМБГ-аас мэдээлсэн юм.

Мөрдөн байцаалтын явцад Ё.Отгонбаяр БШУ-ны сайд байхдаа иргэн Ч-гийн Налайх дүүрэгт барьсан барилгын зөвшөөрлийг олголгүй 230 сая төгрөг өгөхийг нэхсэн нь нотлох баримтаар илэрсэн байна.

Тиймээс тухайн үед Ё.Отгонбаярт иргэн Ч-г авилга өг хэмээн шаардсан иргэнийг УМБГ-аас саатуулсан байна. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ