Өнөөдөр цөлжилт, ган гачигтай тэмцэх дэлхийн өдөр

1995 оны нэгдүгээр сарын 30-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей НҮБ-ын цөлжилттэй тэмцэх тухай конвенци батласны нэг жилийн ойтой холбогдуулан зургаадугаар сарын 17-ныг цөлжилт, ган гачигтай тэмцэх дэлхийн өдөр болгон зарлажээ.
Тунхаглалддэлхийн өдрийн арга хэмжээг цөлжилт, ган гачигийн үр дагавартай тэмцэхэд олон улсын хэмжээнд хамтран ажиллах шаардлагатай тухай, түүнчлэн цөлжилттэй тэмцэх конвенцийн үндэслэлүүдийг хэрэгжүүлж буй явцын тухай мэдээллийг сайжруулахад зориулахыг улс орнуудад үүрэг болгосон байна.
Цөлжилт бол хүрээлэн байгаа орчныг муутгаж буй дэлхийн хамгийн сэтгэл түгшээсэн үззэгдлийн нэг юм. Цөлжилт нь 1 тэрбум гаруй хүний оршин тогтнох хэрэгслийн эх сурвалж болон эрүүл мэндэд заналхийлж байна. Цөлжилт болон ган гачиг нь жил бүр ойролцоогоор 42 тэрбум ам. долларын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн алдагдахад хүргэж байгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ