Өнөөдөр олон улсын театрын өдөр тохиож байна

Өнөөдөр олон улсын театрын өдөр тохиож байна. Монгол Улс театр урлагийн эртний уламжлалтай орон бөгөөд анх 1921 оны Ардын хувьсгалаас хойш гэрийн болон ордны, шашны театрчилсан тоглолтоос эх авсан уран сайханчдын хөдөлгөөн улс орон даяар өрнөж улмаар клуб, “Улаан гэр”,“Ардын цэнгэлдэх хүрээлэн” зэрэг шинэ үеийн соёлын байгууллагууд соёл урлагийн үйлчилгээг хөгжүүлж ирсэн байна.

Энэхүү уран сайханчдын хөдөлгөөнийг нэгтгэн зохион байгуулж хөгжлийн шинэ шатанд гаргах зүй ёсны шаардлага тулгарснаар 1931 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэн товчооны 50-р тогтоол гарч “Улсын төв театр” байгуулагдаж С.Буяннэмэхийн “Үнэн” гэдэг бяцхан үзэгдлийг дуу хөгжимтэй найруулан нээлтийг хийжээ. Харин 1950 оны арванхоёрдугаар сарын 31-нд театрын шинэ барилгын нээлтээ Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийн гурав дахь удаагийн шинэчлэн боловсруулалтаар хийн театрынхаа шинэ барилгыг мялаасан байдаг. Театр урлагийн төрлүүд цаг үеэ даган бие даасан шинжтэй болж хөгжихийн хэрээр бүтэц, зохион байгуулалтын хувьд өөрчлөлт хийх хэрэгтэй болж 1963 онд Улсын Драмын Театр, Улсын Дуурь Бүжгийн Театр хоёр өрх тусгаарлажээ.1966 онд театрынхаа 36 жилийн ойг тэмдэглэж Монголын утга зохиолын шинэ үеийг үндэслэн байгуулагч их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит театр болгосон байна.

УДЭТ-ын урын санд Софокл, У.Шекспир, Ж.Б.Мольер, К.Гольдони, Н.Гоголь, А.П.Чехов, А.Островский, Хуа Финь, И.Тыл, П.Аборахамас, Б.Брехт, А.Папаян, П.Панчев, А.Брента, Р.Тагүр, И.Жаммак, Г.Лорка, Ж.П.Сартр, О.Нил, А.Чейз, Г.Уильямс, Г.Габбе, Т.Вертенбейкер, А.Грин, Г.Ибсен, К.Манье, В.Хюго, Д.Намдаг, Ч.Лодойдамба, Д.Мягмар, Ч.Чимид, Д.Батбаяр, С.Жаргалсайхан, Б.Лхагвасүрэн, Ц.Балдорж, Ш.Гүрбазар зэрэг зохиолчдын 400 гаруй сор бүтээлийг их тайзнаа амьдруулж, урын сангаажилээс жилд шинэ уран бүтээлээр баяжуулж бүтээн туурвисаар байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 00 мин