Алба хаагчиддаа тусламж үзүүлжээ

Ажлын хүндийг үүрч, үргэлж хүний төлөө ажиллаж байдаг алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг бодитой байдлаар шийдвэрлэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирлагууд анхааран ажиллаж байна. Тэр дундаа бага бүрэлдэхүүн буюу ахлагчийн бүрэлдэхүүний ахуй амьдралыг дээшлүүлэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжүүд дор бүрнээ ач холбогдол бүхий арга хэмжээ зохион байгуулж байна. Түүний нэг жишээ Хорих 429 дүгээр ангийн удирдлага хамт олон ахлагчийн бүрэлдэхүүнд багтдаг 20 ахлагчийн ахуй амьдралтай танилцаж, амьдралын түвшиндоогуур гурван алба хаагчийнар гэрт хүнсний бүтээгдэхүүний болон мөнгөн тусламж үзүүлжээ. Цаашид хашаа байшин барих, засварлахад нь ангийн зүгээс эд материал, машин техникийн тусламж үзүүлэхээр төлөвөлжээ. Түүнчлэн тус ангийн удирдлагууд ахлагчийн бүрэлдэхүүний алба хаагчдын гэр бүлийнхнийг хүлээн авч ажлын нөхцөл байдал, онцлогийн талаар танилцуулан, тэдний сонирхсон асуултад хариулж, санал хүсэлтийг нь сонсож, нээлттэй ярилцлага зохион байгуулав. Энэхүү арга хэмжээ алба хаагчдын ажиллах урам зоригийг сэргээсэн үр дүнтэй ажил боллоо.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ