Яагаад кенийн гүйгчид дэлхийд хамгийн хурдан нь байдаг вэ?

Статистикийн тоо баримтаас бултах аргагүйгэдэг.Спортын статистик ч мөн ялгаагүй. Жишээлвэл,2010 онд манай гарагт олон улсын марафон гүйлтийн тэмцээн 156 удаа зохиогдож,үүнээс 126-д нь Кени улсын тамирчид түрүүлсэн байдаг.Гэвчбас нэмж дурдах нэг зүйл байна, энэ түрүүлэгчдийн олонхи нь каленжин омгийн төлөөлөгчид байжээ.Энэ омгийнхон нийтдээ 3,5 сая орчим хүнтэй, гол эрхэлдэг ажил нь мал аж ахуй. Харин дэлхийн хамгийн хурдан энэ омгийнхны нууц юунд байна?
Эрдэмтэдэнэ нууцыг тайлахааршаргуу оролдож байгаа юм.Хамаг учир тэдний биеийнбүтэцгэж нэг хэсэг нь үздэг байна.Каленжин омгийнхны шилбэний булчин нарийхан, шагай жижигхэн нь гүйгчдэд сүрхий давуу байдал өгдөг аж.Амьдралын хэв маяг нь кеничүүдийн ер бусын тэсвэр хатуужилд гол үүрэгтэй гэдэгтбусад хүн итгэлтэй байдаг байна. Мал аж ахуй эрхэлдэг нь байнгынхөдөлгөөнтэй байхад хүргэдэг байна. Заримдаа малчид хоногт нэг биш арван километр зам туулахад хүрдэг гэнэ.
Хоолны мэргэжилтнүүд бүр огт өөр зүйл хэлж байна.Тэд каленжин омгийнхны хоол хүнснээс нууцыг тайлж эхлэхээр шийджээ. Гэвч ямар нэг хоолны дэг баримтладаггүй, хүссэн үедээ иддэг, харин эрдэнэшишийн кааш нь гол хоол байдаг гэж гүйлтийн тамирчид хэлдэг байна. Бас нэг онолоор бол, кенийн гүйгчдийн бие махбодь манай гарагийн дунд зэргийн оршин суугчийг бодвол, хүчилтөрөгчөөр илүү сайн ханасан байдаг аж.Каленжин омгийнхон уулархаг газарт аж төрдөг бөгөөд энд дундаж өндөр нь далайн түвшинээс дээж 2000 гаруй метр байдаг байна.Хүчилтөрөгчийн энэ байдал нь Африкийн зүүн нутгийн тал хөндийн төлөөлөгчдөд тэгш тал нутагтай орнуудын гүйгчдээс илүү давуу байдал өгдөг аж.Гэтэл гутрангуй үзэлтнүүд Кени бол дэлхийн хамгийн өндөр уулын орон биш гэжүзэн, дээрх нотолгоог няцаадаг байна.
Хорьдугаар зууны эцсээр Капенгаген хотын булчин судалгааны төвд кенийн гүйгчдийг дорвитой судлажээ.Скандинавын хойгийн тамирчиддэлхийншилдэг марафончуудын тоонд орж байсан ч, кеничүүдтэй харьцуулах аргагүй юм.Каленжин омгийн жирийн өсвөр насны хүүхэд хэдэн сар тогтмол бэлтгэл сургуулилт хийсний дараа холын зайн гүйлтэд европын мэргэжлийн тамирчдыг ялж байжээ.Кеничүүд гүйлтэд бүр генетикийн түвшинд давуутай байдаг гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийсэн байна.Тухайлбал, хөлний бүтэц ньгүйлтийг энергийн зарцуулалт багатай, илүү үр дүнтэй болгодог аж.Каленжин омгийн гүйгчид тийм гайхаад байх давуу байдалгүй хэмээнзарим судлаач ч хэлж байжээ. Гэвч гүйлт бол давын өмнө“оюун ухаантай холбоотой зүйл” гэж бүр 1968, 1972 оны олимпийн наадамд түргүүлж байсан Кенийн гүйгч Кил Кейно хэлсэн нь цаанаа учиртай. Тийнхүү кенийн гүйлтийн тамирчдын амжилтын шалтгааны тухай нэгдмэл бодол байхгүй л байна.Гэвч энэ нь холын зайн бүх гүйлтийн олонхид нь түрүүлэхэд тэдэнд саад болдоггүй юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ