Төрийн мөнгөөр лусын хаан шиг аашилдаг

ТӨХ-ны нийт 60 ажилтны 44 нь аль нэг ХК-ийн ТУЗ-ийн гишүүн байна. Тус хорооны орлогч дарга гэхэд долоон ТУЗ, тэгээд 3-5 ТУЗ-д багтдаг олон хүн байна. Ажиллагсдын дунд аль болох олон ТУЗ-д орохын тулд өрсөлддөг болсон нь ч нууц биш. Энэ байгууллагад удирдлагын зөв тогтолцоо бүрдээгүй, эрх зүйн зохицуулалт дутмагаас бага төлөвлөгөө батлуулж ашигтай ажилласан нэрийдлээр төрийн өмчит компаниудад алдагдал үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн.

ТӨХ-ны даргын тушаалаар хууль зөрчин төрийн өмчит компани байгуулсан, гэмт хэрэг үйлдэж ажлаас халагдсан ажилтнуудыг эргүүлж авах зэрэг хууль тогтоомжийн зөрчил цөөнгүй байна. Жишээ нь, АНУ-ын виз гаргуулахаар тус улсын ЭСЯ-нд хуурамч бичиг баримт үйлдэж явуулсан гурван ажилтныг ТӨХ-ны дарга асан Б.Заяабал ажлаас халж, заримыг нь тушаал бууруулсан байхад Ц.Нанзаддорж дарга болонгуутаа өмнөх тушаалыг хүчингүй болгож, ажилд нь буцаан томилсон байгаа юм. Энэ мэт байдал нь ашиг сонирхлын зөрчил байгааг харуулж байна.

Ер нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 49 аж ахуйн нэгжийн ТУЗ-д давхардсан тоогоор 355 гишүүн сонгогдсон байна. Тэд сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөнөөс ихгүй цалин авч, төлөвлөгөө давуулсны шагнал, ашиг хуваарилсны урамшуулал авдаг. Харамсалтай нь компаниа ашигтай ажиллуулах тооцоо судалгаа хийдэггүй, аль болох ахиухан мөнгө авах шийдвэр гаргуулахын төлөө хоноцын сэтгэлгээгээр ханддаг нийтлэг дутагдал архагшжээ. Тэд төрийн мөнгөөр лусын хаан шиг аашилдаг.

ТӨХ-ны ажилтнуудын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой ХК-ийн ТУЗ-д хамрагдсан байдлыг жагсаавал:

1.Ж.Төмөрбаатар /ТӨХ-ны орлогч дарга/ МХС ХК, ЭБЦТС ХК, Монгол шуудан ХК, Багануур ХК, Эрдэнэт ХХК, Төрийн банк ХХК, Мон Атом ХХК

2.Ц.Одмаа /Захиргааны хэлтсийн дарга/ МИАТ ХК, ҮЦТТТХТ ХК, МЦХ ХК

3.Д.Дариймаа /бичиг хэргийн ажилтан/ Оргил рашаан сувилал ХК

4. Х.Володя /хуулийн ахлах мэргэжилтэн/ МХС ХК

5.Ч.Ганболд /хуулийн ахлах мэргэжилтэн/ ДҮТ ХК, Харгуй ХК, Талын зам ХК

6.Г.Гүндэгмаа /ТӨХ-ны хурлын нарийн бичгийн дарга/ Харгуй ХК, Талын зам ХК

7.Х.Нарангарав /хуулийн мэргэжилтэн/ Оргил рашаан сувилал ХК

8.Ц.Мөнхжаргал /техник хэрэгсэл, цахим мэдээлэл хариуцсан мэргэжилтэн/ Булган, Хөвсгөл, Орхоны АЗЗА ХК

9.П.Туул /архив, лавлагааны асуудал хариуцсан мэргэжилтэн/ Булган, Орхон, Хөвсгөлийн АЗЗА ХК

10.О.Энхээ /ерөнхий нягтлан бодогч/ ББЭХС ХК

11.Ш.Оюунтөгс /тооцооны нягтлан бодогч/ Харгуй ХК, Талын зам ХК

12.Д.Болормаа /Төрийн өмчийн удирдлагын газрын дарга/ Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор ХХК

13.В.Дарханбаатар /мэргэжилтэн/ ДТҮ ХК, Хөтөл Цемент шохой ХК, БНДС ХК, Архангай, Өвөрхангай, Хархорин, Багануур, Дорноговийн АЗЗА ХК,

14.Д.Эрдэнэбилэг /эрчим хүчний салбарын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн/ ДЦС-3 ХК, ДЦС-4 ХК, БНДС ХК, УБЦТС ХК

15.Д.Дэлгэрмаа / эрчим хүчний салбарын асуудал хариуцсан мэргэжилтэн/ Монгол шуудан ХК, АУЭХС ХК, АЗТТТ ХК, Улаанбаатар АЗЗА ХК, ДЦС-4 ХК

16.Д.Одмаа /автозам, тээврийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн/ Архангай, Өвөрхангай, Хархорины АЗЗА ХК

17.Ц.Одгэрэл / автозам, тээврийн асуудал хариуцсан мэргэжилтэн/ ДДЦС ХК, Дархан, Сэлэнгэ, Багануур, Дорноговийн АЗЗА ХК

18.М.Ганхуяг /уул уурхай, хамтарсан үйлдвэр хариуцсан ахлах мэргэжилтэн/ Мон Атом ХХК, ЦДҮС ХК, Булган, Орхон, Хөвсгөлийн АЗЗА ХК, Шивээ овоо ХК

19.Д.Мөнхтуяа / уул уурхай, хамтарсан үйлдвэр хариуцсан мэргэжилтэн/ МТЗ ХК, МЦХ ХК, МХБ ХК

20.Д.Нэмэхбаяр /үйлдвэр, санхүү, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн/ ДТҮ ХК, Хөтөл Цемент шохой ХК, ЭДЦС ХК

21.М.Батгэрэл /Бүтцийн өөрчлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга/ МТЗ ХК, МЦХ ХК, МХБ ХК

22.Ч.Алтантуяа /төрийн өмчийн хувьчлал, өөрчлөн байгуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн/ ҮЦТТТХТ ХК, МХС ХК, УБДС ХК, Монгол шуудан ХК

23.Д.Эрэвгийлхам / төрийн өмчийн хувьчлал, өөрчлөн байгуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн/ ДБЭХС ХК, ББЭХС ХК

24.Г.Баттөр /төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн/ Дархан Шарын гол ХК, Улаанбаатар АЗЗА ХК, АЗТТТ ХК

25.Л.Баатарчулуун /төрийн өмчийн оролцоотой компанид нэмэлт хувьцаа гаргах асуудал хариуцсан мэргэжилтэн/ ХАА-н бирж ХХК

26.О.Сэр-Од /Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын газрын дарга/ МИАТ ХК, ДЦС-4 ХК, ХАА-н бирж ХХК

27.Д.Сувдмаа /төрийн өмчийн санхүү, бүртгэл хариуцсан ахлах мэргэжилтэн/ ЭДЦС ХК, Увс, Ховд, Говь-Алтай, Завханы АЗЗА ХК

28.Р.Мөнхтуяа / төрийн өмчийн санхүү, бүртгэл хариуцсан ахлах мэргэжилтэн/ ЦДҮС ХК, Улаанбаатар АЗЗА ХК, АЗТТТ ХК

29.Д.Нарангэрэл /төрийн өмчийн санхүү, бүртгэл хариуцсан ахлах мэргэжилтэн/ ЭБЦТС ХК

30.Л.Сэлэнгэ /төрийн өмчийн санхүү, бүртгэл хариуцсан мэргэжилтэн/ ДЦС-2 ХК, Архангай, Өвөрхангай, Хархорины АЗЗА ХК

31.Э.Ганчимэг /төрийн өмчийн санхүү, бүртгэл хариуцсан мэргэжилтэн/ ДЗДЦС ХК, Улаанбаатар АЗЗА ХК, АЗТТТ ХК

32.Г.Туул /төрийн өмчийн санхүү, бүртгэл хариуцсан мэргэжилтэн/ Монгол шуудан ХК

33.Б.Өнөрмаа /төрийн өмчийн санхүү, бүртгэл хариуцсан мэргэжилтэн/ ДҮТ ХК

34.Б.Энхтуул /төрийн өмчийн санхүү, бүртгэл хариуцсан мэргэжилтэн/ ДҮТ ХК

35.Э.Дуламсүрэн /төрийн өмчийн санхүү, бүртгэл хариуцсан мэргэжилтэн/ ДБЭХС ХК

36.Д.Болортуяа /төрийн өмчийн санхүү, бүртгэл хариуцсан мэргэжилтэн/ АУЭХС ХК, Төв Эрдэнэсант АЗЗА ХК

37.М.Баярмаа /төрийн өмчийн санхүү, бүртгэл хариуцсан мэргэжилтэн/ Багануур, Дорноговийн АЗЗА ХК

38.М.Сан-Эрэг /төрийн өмчийн санхүү, бүртгэл хариуцсан мэргэжилтэн/ ДДС ХК

39.Н.Батбаатар /төрийн өмчийн хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн/ НДС ХК, Төв, Эрдэнэсант АЗЗА ХК, Автоимпекс ХК

40.Ө.Батбаатар /төрийн өмчийн хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн/ ДДС ХК, ДҮТ ХК

41.Г.Дэлгэрмаа /төрийн өмчийн хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн/ БНЗӨБЦТС ХК, Увс, Ховд, Говь-Алтай, Завханы АЗЗА ХК

42.О.Ганчимэг /төрийн өмчийн хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн/ УБЦТС ХК, Харгуй ХК, Талын зам ХК

43.С.Жанцанхорол /төрийн өмчийн хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн/ Дархан, Шарын гол ХК

44.С.Энхзориг /төрийн өмчийн хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн/ ДЦС-3 ХК, ДЗДЦС ХК

СЭТГЭГДЭЛ БИЧИХ