Хятадад үйлдвэрлэж, хугацаа нь дууссан "Хайт" худалдаж байжээ

Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Н.Уянгад холбогдох 21133630 дугаартай эрүүгийн хэргийг тус дүүргийн шүүх хэлэлцээд 244 тоот шийтгэх тогтоолоор Н.Уянгын 2011 оны дөрөвдүгээр сард хадгалалтын хугацаа дууссан БНСУ-д үйлдвэрлэсэн “Хайт” нэртэй шар айргийг Хятад улсад үйлдвэрлүүлсэн хуурамч шошгон дээр хугацаа дуусаагүй огноо дарж худалдаанд гаргасан үйлдэлд Эрүүгийн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон түүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээ буюу 14,040,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсэн байна.
Мөн дээрх шийтгэх тогтоолоор энэ хэрэгт битүүмжлэгдсэн “Хера фүүдс” ХХК-ны агуулахад хадгалагдаж байгаа хадгалалтын хугацаа дууссан 1,6 литрийн савлагаатай 1004 ширхэг, 0,35 литрийн савалгаатай 1620 авдар буюу 38903 ширхэг шар айргийг устгах үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даатгасан байна.
Н.Уянга нь 2012-2013 онд дээрх торгуулын 14 сая төгрөгийг бүрэн төлсөн бөгөөд 2012 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас дээрх шар айргийг устгах ажиллагаанд хяналтын прокурор П.Зориг оролцож хяналт тавьсан бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа зохих журмын дагуу явагджээ.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ