Ё.Отгонбаярын багын найз хэргээ хүлээж мэдүүлэг өгчээ

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг бусдаас авлига авахыг завдсан хэрэгт шалгаж байгаа.
Тодруулбал, тэрээр өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдөр иргэн Х.Цогнойжамцыг Энхтайваны гүүрэн дээр явж байхад нь хэсэг залуусаар бүлэглэн зодуулж, “Ланд-200” маркийн автомашиныг нь авч явсан хэмээн УМБГ-аас мэдээлсэн.
Тэгвэл тэр хэсэг залуусыг явуулсан хүн нь сайд асан Отгонбаярын багын найз А.Чинбат гэдэг залуу бөгөөд түүнийг УМБГ-аас саатуулаад байгаа юм.
Тэрбээр Мөрдөн байцаалтын явцад “230 сая төгрөгийн авлига нэхэмжилж, Х.Цогнойжамцыг дарамтлан заналхийлсэн” гэдгээ хүлээн мэдүүлэг өгсөн байна. Түүнийг ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид саатуулж байгаа юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ