Хуурамч мөнгөөр тооцоо хийхийг оролджээ

Багануур дүүргийн нэгдүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг бааранд хуурамч мөнгөөр тооцоо хийхийг оролджээ. Тодруулбал үйлчлүүлсэн 36 настай эмэгтэй Э хуурамч 10000 төгрөгийн дэвсгэртээр тооцоо хийх гэж байсныг үйлдэл дээр нь барьжээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгажбайна.


Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ