"Ханш нээх" хэмээхийг өчүүхэн сийрүүлэее

Ханш нээх бол хятад зурхайн ёс буюу
тариа тариаланг голчлон шүтэж амьдардаг ард түмний ёсон юм.
Ханш нээхээр үрс суулгах гэж хаврын тариалангийн ажил эхэлдэг,
Мөн хятадууд эцэг эхийн газрыг эргэж очиж мөргөл залбирал ихээр үйлддэг билээ.
Солонгос зэрэг зарим орнууд ч үүнтэй адил байдаг.
Монголчууд бол урд энэ ёсыг барьдаггүй байсан ба
Монгол уламжлалд буддизмийн нөлөөгөөр эцэг эхийн шарилыг нэгэнт хөдөөлүүлсэн бол эргэж очно гэх ёс байдаггүй.
Учир нь буддист ёсоор хөрсөнд зөвхөн дүрсийн цогцыг оршоосон гэж үздэг.
Газарт оршоож буй Дүрсийн цогц хэмээх нь хүний биеийн шороон махбод, усан махбод төдий юм.

Бурхантны ёсоор таван цогц хэмээн хуваадаг ба энэ нь Дүрс, сүнс, сэтгэл хөдлөл ( карма ), ялгахуй, мэдрэхүй гэх таван цогцыг л бид будгал буюу төрөлхтөн, хүн,амьтан гэх мэтээр ахуй үесийн эрхээр тааруулан нэрлэдэг уламжлалтай.

Иймээс буддист ёсоор бол сүнс хойд насанд нэгэнт одож буй учраас түүнд ах дүү хамаатан садан нь буянаа хураах чухал гэдэг болохоос дүрсийн цогц болох цогцос биеийг нэгэнт шороон махбод зэрэгт оршоочихоод түүнийг эргэж очиж уйлж унжин гаслан болох хэрэг огт байхгүй гэж үздэг нь үүнтэй холбоотой билээ.

Урьд цагт энэ мэт ёсоо мэддэг байсан ч хэлмэгдэлийн салхиар маш олон зөв ёсон бөхөж унтарсан байдаг.

Түүгээр ч үл барам би хэмээхийг дөвийлгөн цогцосонд бодьтой оршиж байна гэж буруу бодсоноос хамаг зовлон эхтэй гэж буддист гүн ухаанд үздэг учраас хүний шороонд булсан дүрсийн цогцоор үл барам сүнслэг дөрвөн цогцийг ч айхтар чухалд үздэггүй нь иймийн учир юм.

Учир шалтгаан нь шуналаас зовлон гардаг бол шунал будгалын цогцостой хослон барилдан гарахаар барахгүй самсара хэмээх нь ч эгэл хүмүүн бидний бие сэтгэлийн таван цогц тэр мөн хэмээн буддист ёсоор нарийн авч үздэг учраас жам ёсоор барилдан, жам ёсоороо салах шороон махбод , усан махбодийн цогцос мөн шороо болон замхарч ус нь уур болон замхарна хэмээдэг билээ.

Энэ хандлагын үүднээс нэгэнт хойд төрөлд одсоны сүүлд шарилд очих ямар ч үндэслэл байхгүй гэж монголчууд уламжилж ирсэн байдаг.

Манай эцэг эхийг тэнд энд тавьж оршоосон гэж л ярьдгаас тэр газар нь жил болгон ханш нээх өдөр очдоггүй юм.

Тийм ч учраас төвд монголд ил тавьж оршуулдаг ёс бол тэнгэрт оршоох буюу огторгуй махбодод оршоох зан үйл бөгөөд тас шувуунд идүүлэхийг ихэд дээд хэмээн үздэг нь "их үүлний судар" зэрэгт бурхан багш номлосон учраас тэр билээ.

Энэ мэт сайн ёсоо мэдэж гурван сая авсны мод авж үхэхгүйгээр зүгээр байгалдаа,ээж ааваас түр зээлсэн, эрлэгээс зээлсэн бие цогцсыг энхрийлэн барихаа ядаж үхсэн цагт нь цээрлэж ганц дүрсийн цогцосыг будгал хэмээн мунхаглаж шүтэн барилдлага эвдэх муу ёсыг халж хүний өөрийн цогцсыг би-д бодитой үзэх (Ego) мунхагаас хагацвал нэн сайн байхсан...

Талийгчийн хойноос нэрийг марттал буян хий гэж Адиша богд айлдсан шиг буянаа хураахаас талийгч минь тэнд буй хэмээн овоолсон шорооруу зааж уйлан бачимдах нь буддист уламжлалаар сайн ёс биш мунхаглал төдий юм шүү.

Аливаа зүйлийн мөнх бусыг бясалгахтун,
Өчүүхэн төдий ч болов эргэцүүлэхтүн.

Ханш нээх гэдэг нь "ичэхсэд хөдлөх" хэмээх ойлголт ( төгс буянт ) зэрэг цагаан зурхай буюу бурхан номын зурхайд тодорхой тайлсан буй билээ.
______________________________________________

СЭТГЭГДЭЛ БИЧИХ