Зоримог эмэгтэй хулгайчийг барилаа


“Толгойт-Нарантуул” чиглэлийн 88... дугаарын цэнхэр автобус “Өнөр” хороолол дахь Нэгдсэн гуравдугаар эмнэлгийн өмнөх буудлаас зүүн зүгт хөдлөх үед нэгэн бүсгүй түрийвчээ алдсанаа мэдэгдэв. Кондуктор нь гадарласан ч хэлсэнгүй.
“Түрийвчийг нь өгөөч" хэмээн хойно зогсох гурван залууг харах ажээ. Эрчүүд дуугарсангүй. Жолооч нь “Шугамаараа явж байна” гээд тоох янз алга. Гэтэл хойно явсан дөчөөд насны бядархаг эмэгтэй “Хөөе, та гурав түрийвчийг нь өг дөө. Би харсан шүү. Жолоочоо хаалгаа битгий онгойлго.
Цагдаа дуудаад орхиё. Тэр цагаан цамцат аваад дамжуулчихлаа” хэмээн ихэд зоримог хэлэв. Жолооч ч автобусаа зогсоолоо. Тэгтэл автобусны дунд хаалга орчим алдагдсан түрийвч, хойноос буюу нөгөө гурвын зогсож байсан газрын шалан дээрээс олддог байна шүү. Хэтэвчээ олсон бүсгүй тэрхүү эмэгтэйд талархсанаа амаар илэрхийллээ. Зорчигчид эмэгтэйн зоригтойг гайхна. Залуус бууж одлоо. Хэрэг өдрийн 14,00 цагт тохиов.
Г.Мөнх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ