Д.Цогтбаатарын хорих хугацааг сунгалаа

ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга, хурандаа Д.Цогтбаатарыг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж буй.
Түүний хоригдох хугацаа өнөөдөр дуусгавар болох байсан ч прокуророос дахин сунгасан байна. Иймд түүний өмгөөлөгч эсэргүүцэж, Чингэлтэй дүүргийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаад байгаа аж.
Хэрвээ өнөөдөр түүний суллахгүй бол эхнэр Ч.Мандах ноцтой баримт дэлгэнэ гэсэн юм.
Д.Цогтбаатарыг ямар хэрэгт саатуулан шалгаж байгаа талаар УМБГ-ын дарга, хурандаа Ц.Батсүх “Бид Д.Цогтбаатарыг шалгаж байгаа.
Германы цагдаагийн байгууллагын мөрдөх албанаас хоёр мөрдөн байцаагч өнөө өглөө ирлээ. Бид уулзаж хамтран ажиллах, шалгах ёстой гэсэн зүйлээ ярилцсан. Германы иргэн алга болсон хэрэгт 13 сая евро Германы иргэдээс залилаад Монголд орж ирээд сураггүй алга болсон. Тэр хэрэгт холбогдуулан шалгаж байна” гэсэн мэдээлэл өгсөн билээ.
Хурандаа Д.Цогтбаатарыг онц хүнд гэмт хэрэгтэн гэжүзэн албан тушаалааснь түр түдгэлзүүлээд байгаа юм.
Д.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ