Хотын бүтээн байгуулалтад италичуудтай хамтарна


Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Итали улсын Прато мужийн захирагч Ламберто Жестриг хүлээн авч уулзлаа. Италийн төлөөлөгчид нийслэлийн их бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв. Тэд хотын дэд бүтцэд түлхүү анхаарч ажиллах сонирхолтой байгаа ажээ. Үүнээс гадна хотод гадны жуулчид ирэх хүсэлтэй байдаг ч нийтийн тээвэр, байрлах буудлын асуудалд бэрхшээл үүсдэг. Энэ тал дээр ч хамтран ажиллаж, аялал жуулчлалыг хөгжүүлэх үүднээс дэлхийд нэртэй брэнд бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх, дэлхийн хотуудаар нэрлэгдсэн гудамж талбайтай болоход инженерийн зөвлөгөө өгөхөөр болжээ.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ