Богины ам орчимд осол гарч, хүний амь эрсдэв

Өчигдөр 16:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг Богд-Уулын Богины амны уул руу өгсдөг замд 2727 УНЭ- улсын дугаартай “Toyota Land-80”автомашин онхолдсон хэрэг гарлаа. Уг ослын улмаас зорчигч 38 настай Б нас барж жолооч Б, зорчигч Х нарын таван хүн гэмтсэн байна.
Урьдчилсан байдлаар 2727 УНЭ улсын дугаартай Land-80 маркийн автомашин нь дотроо зургаан хүнтэй явж байсан бөгөөд богины амаар уул өөд өгсөн явж байгаад хүч алдан доош уруудсан. Уруудах үедээ хэд хэд онхолдсон бөгөөд богины амны доор баригдаж байсан барилгын суурьлуу унасан байна. Мөн автомашинд явсан таван иргэн тавуулаа согтуу байжээ. Харин жолоочийг согтуу байсан эсэхэд шинжилгээ хийж байгаа бөгөөд хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэллээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ