Баянзүрхийн дахин төлөвлөлтийг эхлүүллээ

Өнөөдөр Баянзүрх дүүргийн VIII, XVI хорооны нутаг дэвсгэр Батлан хамгаалахын их сургууль орчимд гэр хорооллыг дахин төлөвлөх төсөл хэрэгжүүлж буй “Гангар инвест” ХХК шав тавьж, ажлаа эхэллээ. Тус компани нийт 39 га газарт дахин төлөвлөлт хийх бөгөөд энэ хэсэгт 400 гаруй айл, ерөнхий боловсролын нэг сургууль, 30 аж ахуйн нэгж бий.

Төсөл хэрэгжсэнээр 5600 өрхийг орон сууцаар хангаж, 1200 хүүхдийн дунд сургууль, 500 хоёр цэцэрлэг, явган хүний зам, ногоон байгууламж, кинотеатр, усан бассейн баригдах бөгөөд инженер, нийгмийн дэд бүтцийг цогцоор шийдэх юм. Эхний ээлжийн гурван блок бүхий 12 давхар орон сууцыг ирэх жилдээ багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ