Зорчигчдод үйлчлэх танхимыг өргөжүүллээ


“Чингис хаан” олон улсын нисэх буудал зорчигчдод үйлчлэх талбайгаа өргөтгөлөө. Манай улсын агаарын тээврээр үйлчлүүлэгчдийн тоо жил бүр 25-30 хувиар өсч учраас танхимуудын ачаалал нэмэгдэн, зорчигчдод үйлчлэх талбай хүрэлцэхгүй, хүндрэл гарах нь олширчээ
Тиймээс нисэх буудлын нэгдүгээр давхарт байрлах олон улс, орон нутгийн чиглэлээс ирэх зорчигчдод үйлчлэх талбай нэгтгэсэн байна. Талбай өргөтгөснөөр нислэг давхцах үед хоёр танхимын туузан дамжуургыг зэрэг ажиллуулж, зорчигчид тээшээ 30-40 минутын хугацаанд хүлээн авахаар болжээ.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ