Зарим шашны байгууллагын хугацааг нэг жилээр сунгалаа

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 12 сүм хийдийн зөвшөөрлийг сунгах тухай асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нэг жилээр сунгахаар боллоо.
Гэхдээ НИТХ-ын Тэргүүлэгчид, шашины байгуулагуудын үйл ажиллагаанд тодорхой хэм хэмжээг нарийвчлан тогтоосон шинэ журам боловсруулахыг холбогдох албаныханд үүрэг болгож, цаашид шинэчилсэн журмыг батлах хүртэл шашны байгууллагуудын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг сунгах болон шинээр зөвшөөрөл олгохгүй байхаар шийдвэрлэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ