Цагдаагийн газрын гурван байрыг Нийслэлийн өмчөөс хаслаа

Нийслэлийнцагдаагийн газрын СХД-ийн есдүгээр хороо Баянхошууны эцэст байрлах Цагдаагийн хэлтсийн байр, ХУД-ын зургаадугаар хороо Яармагт байрлах цагдаагийн тасгийн байр, ЧД-ийн 13-р хороо Хайлаастад байрлах цагдаагийн тасгийн байруудыг актлан нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай асуудлыг нийслэлийн өмчийн харилцааны газрын дэд дарга М.Батдорж танилцууллаа. Эдгээр барилгуудыг актлаж, буулгах тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарсан бөгөөд барилгын хана болон шал нь мөөгөнцөртсөн, зарим хананд цууралт үүсч, ажил үйлчилгээ явуулах боломжгүй болсон тул ийнхүү шийдэж, Нийслэлийн хөрөнгийн бүртгэлээс хасч, шинээр барилга барих шаардлагатай гэж үзжээ. Тус хэлтсүүдийн шинэ барилгыг барих төсвийг нийслэлийн 2013 оны төсөвт суулгаж, НИТХ-аар батлуулсан бөгөөд барилга угсралтын ажлыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах тендер зарлаад байгаа юм. Мөн барилга буулгах зардлыг төсөвт оруулж батлуулжээ.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ