Автобусанд даруулж амиа алджээ

Хөдөлмөр аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйгээс үүдэлтэй хэрэг сүүлийн өдрүүдэд ихсэх хандлагатай байгааг цагдаагийн байгууллага анхааруулж байна. Тодруулбал Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд автобусны доор хэвтээд засвар хийж байсан залуу автобусандаа даруулж амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн баасан гаригт гарчээ. Хөдөлмөр аюулгүй байдлаа хангаж ажиллаагүйгээс энэ хэрэг гарсан бөгөөд автобусны данхраад мултарснаас ийнхүү амиа алдсан байна.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ