Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд живжээ

Өнгөрсөн бямба гарагт гэмт хэргийн гаралт өсч 65, ням гарагт 47 гэмт хэрэг гарчээ. Өмнөх өдрүүдтэй харьцуулахад пүрэв гарагаас бямба гараг хүртэлх хугацаанд гэмт хэргийн гаралт өсөх хандлагатай байжээ. Мөн үер усны аюулаас болж голын усанд унаж хүний амь нас, эрүүл мэнд хохирох тохиолдлууд Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тухайлбал, бямба гарагт Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэрт 32 настай залуу согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нуурын усанд унаж, амь насаа алдсан тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Мөн Өвөрхангай аймагт 22 настай эрэгтэй голын усанд живж амь насаа алдсан хэрэг гарчээ.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ