Геологийн зураглал, хайгуулд 7.3 тэрбум төгрөг төсөвлөжээ

Геологийн зураглал, хайгуулд энэ жил 7.3 тэрбум төгрөг зарцуулахаар болжээ. Өнгөрсөн онд 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд,8000 гаруй илрэл байгаа геологичид илрүүлсэн байна.
Нийт ордын 900 гаруйг нь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц тогтоосон байдаг. Үүнээс гадна 1997 оноос хойш гадаад дотоодын аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтаар алт, төмөр, хайлуур жонш, нүүрсний270 орчим орд илрүүлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ