Мэргэжлийн уран нугараачдын улсын анхдугаар уралдаан болно

Монгол Улсын төрийн шагналт, ардын жүжигчин, уран нугараач Б.Норовсамбуугийн нэрэмжилт мэргэжлийн уран нугараачдын улсын анхдугаар уралдаан болох гэж байна. Уралдаан энэ сарын 21-23-ны өдрүүдэд Монголын Үндэсний циркт болох бөгөөд 70-аад уран нугараач оролцохоор бүртгүүлээд байгаа аж. Шалгаруулалтыг явуулахдаа ОУ-ын циркийн уран нугаралтын үзүүлбэрт ойртсон, шинэчлэл хийж баяжуулсан болон үзүүлбэрийн зохиомж, жүжигчний тоглолт зэргийг чухалчлан харах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ