“Ромео Жулетта” мюзиклийг 35-50 ам доллараар тоглоно

“Сонгодог мюзик” продакшны З.Лхагвадорж найруулсан “Ромео Жулетта” мюзиклийг энэ сарын 14,15-нд дахин тоглох болжээ. Мюзиклийг өмнө нь 100 ам доллараар тоглосон бол одоо 35-50 ам долларын үнэтэй байх гэнэ шүү.Энэ мюзиклийг хамгийн анх толилуулсан Францын хөгжмийн продакшны уран бүтээлчид мюзиклийг дэлхийгээр аялан тоглохоор бэлтгэж байгаа бөгөөд уг бүтээлийг толилуулсан бусад орны жүжигчдээс зарим дүрд шалгаруулж, тоглуулах гэнэ. “Сонгодог мюзик” продакшныхан наймдугаар сард тоглолтынхоо бичлэгийг явуулж, шалгаруулалтын дүн оны өмнө гарах аж.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ