Говийн аймгуудад үлэг гүрвэлийн музей байгуулна

Музейн шинэчлэлийн асуудлаар салбарын мэргэжилтнүүд хуралдаж, үлэг гүрвэлийн өлгий нутаг болсон Дорноговь, Өмнөговь зэрэг аймагт музей байгуулж, бүс нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого баримтлахаар болсон байна.

Мөн Монгол Улс музейн үзмэрүүд, түүхийн ховор нандин дурсгалт бүтээлүүдийг хадгалж хамгаалахын тулд үнэлгээг нь шинэчлэн тогтоох, мөн үзмэр бүрийг дахин бүртгэлжүүлж, паспорттой болгох ёстой гэж үзэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ