Салхитын цахилгаан станц ашиглалтад орлоо

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдаж буй 50 МВ-т-ын хүчин чадалтай Салхитын Салхин цахилгаан станцын 110/35 кВ-ын дэд өртөө, 110 кВ-ын ил хуваарилах байгууламж, 35 кВ-ын хуваарилах байгууламжийн барилга, 15 ширхэг салхин турбин генератор, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыгУлсын комисс хүлээн авлаа. Тус арга хэмжээний үеэр "Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм"-ийн дагуу шинэчлэн зохион байгуулагдсан Улсын комисс нь захиалагч байгууллага "Клин Энержи" ХХК-ны ирүүлсэн хүсэлтийн дагуу шинээр баригдсан Салхитын Салхин цахилгаан станцын барилгын ажлын чанар, холбогдох акт, баримтуудтай нь танилцсан байна. "Барилгын тухай хууль"-ийн холбогдох заалтыг үндэслэн комиссын гишүүдийн 100 хувийн саналаар "Цахилгаан станц"-ын зориулалтаар улсын комиссоор хүлээж авах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ. Түүнчлэн хоёрдугаар ээлжийн салхин цахилгаан станцын барилга байгууламжийг ажиллагаанд оруулахтай холбогдуулан Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ХК, Диспетчерийн Үндэсний төв ХК-тай тохиролцсоны дагуу нэгдсэн сүлжээнд зэрэгцээ ажиллуулах туршилт, тохируулга хийхийг зөвшөөрсөн шийдвэр гаргасан байна.Салхитын Салхин цахилгаан станцын үйл ажиллагааг албан ёсоор нээх ёслол энэ сарын 20-нд болно.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ