Ш.Баавар нөгөөдөр суллагдана

“Ганц худагт” хоригдож буй Монголын хип хоп холбооны ерөнхийлөгч, “Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар нөгөөдөр суллагдана. Хар тамхи хэрэглэсэн, бусдад худалдахыг завдсан гэх эл хэргийгшүүх хурал өнгөрсөн тавдугаар сарын 29-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд болж шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд Т.Алтайд долоон жил, Ш.Батбаяр, Г.Адьяасүрэн нарт гурван сарын хугацаанд баривчлах ял оноосон байна. Ингэхдээ Бааварын өмнө нь цагдан хоригдсон болон эмнэлэгт хэвтсэн хугацааг ял эдэлсэнд тооцож, гурван сарын хугацаанаас хасахаар болсноор ийнхүү ялын хугацаа нь дуусаж байна.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ