Н.Удвалыг дэмжиж, нэг минутанд нэг мессэж ирж байна


Нэр дэвшигч Н.Удвал Монголынхоо бүх ээжүүд, эмэгтэйчүүдэд хандаж захидал бичсэн. Тэднээс захидлын хариу ирсээр байна. Өнөөдөр Богд Дүнжингав уулын өвөрт 1000 ээж цуглан, Монгол улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Нацагийн Удвалдбичсэн хариу захидлаа өргөн барьсан клип бүтээлгэжээ. Ээжүүдийг нар угтаж бороо шивэрч, шонхор шувуу дүүлж угтсан гэнэ. Ер нь нэр дэвшигч Н.Удвалыг хаа ч явсан бороо хураар угтаж байгаа мэдээгбид өдөр алгасахгүй мэдээлж байгаа. Түүнийг дэмжихээр ирсэн ээжүүдийг ч тэнгэр ивээж,өнөөдрийн зураг авалтын үеэр зүсрэн орсон бороо зүсрэн орсноо намдаж нар мандаж тэнгэр цэлмэсэн байна. Ээжүүд энэ клипээ ‘’Цагаан сүүний хувьсгал’’ хэмээн нэрийджээ.Мянган ээж тэнгэртзалбирч,Богд уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх хайрхандаасүү цацал өргөж,Монгол Улсын сүлд хийморь өөдөө байхыг ерөөж, эмэгтэй нэр дэвшигчээ газар тэнгэртээ даатгасан юм.Нацагийн Удвалын илгээсэн захидалдээжүүдийн хариу захидлыг сийрүүлбэл:
Эх нутгаа нэхэж сонгоцгооё
Элгэн түмнээ өмөөрч сонгоцгооё
Гамшиг дагуулсан улс төрөөс салж сонгоцгооё
Эх орноо аварч сонгоцгооё
Ирээдүй хойчоо бодож сонгоцгооё
Эв нэгдлээ сахиж сонгоцгооё
Эхтэй бүхэн эгшиж сонгоцгооё хэмээнбичсэн байна.
Монголын эмэгтэйчүүдээс гадна иргэд сонгогчид Монгол улсын өнцөг булан бүрээснэр дэвшигч Н.Удвалыг дэмжиж байгаагаа илэрхийлэн, баяр хүргэж,нэг минутанд нэг мессэж ирж байгаа гэнэ.

Ч.Зотол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ