Галын улмаас нэг хүн амиа алдлаа

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо "Ногоон төгөл" хотхоны урд байрлах төмөр сууц шатсан хэрэг өчигдөр гарсан байна. Тус төмөр сууц дотор байсан таван хүн түлэгдэж, 40 настай Г гэгч эмэгтэй эмнэлэгт хүргэгдсэн ч тусламж авч чадалгүй нас баржээ.
Талийгаачтай хамт байсан 35 настай, эрэгтэй Э 100 хувийн түлэгдэлттэй, 35 настай эрэгтэй А, Э, 33 настай эмэгтэй Б нар нь “Мөнгөн гүүр” эмнэлэгт эмчлүүлж буй юм байна. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн юуны улмаас гал гарсныг тогтоохоор ажиллаж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ