Дөнгөж төрсөн хүүхдээ тээршааж эхэлвэл яах вэ

Манай сайт "Сэтгэлзүйч зөвлөж байна" нэртэй шинэ булан ажиллуулж эхэллээ.

Уншигч та ямар нэг шалтгаанаар сэтгэлзүйчд хандах шаардлага тулгарч байвал манай сайтын info @bataar.mn мэйл рүү захидал бичих буюу bataarmn @yahoo.com мессенжер хаягаар хандаарай.

Бид та бүхний захидлыг манай сайттай хамтран ажиллаж буй мэргэжлийн сэтгэлзүйчд дамжуулан хариултыг нийтлэх болно.

Сайн байцгаана уу, надад зөвлөгөө өгч тус болооч, би саяхан амаржсан юм. Нөхөр маань сүүлийн үед шөнө хүүхэд уйлахаар уурлаад байдаг боллоо.

Гадуур элдвийн л юм сонсогдох юм. Хүн анхныхаа хүүхдээс болоод зан ааш нь өөрчлөгдөнө гэж байдаг юм болов уу. Мах цусны тасархайдаа уг нь их хайртай, тэгсэн мөртлөө үе үе тээршаасан сонин зан гаргаад байх юм. Ийм үед яавал дээр вэ.

Сэтгэлзүйч хариулж байна: Энэ бол эрчүүдэд тохиолдож байдаг түр зуурын асуудал

Юуны өмнө танд ээж болсонд баяр хүргэе. Амаржсаны дараа бие болон сэтгэл санаа тавгүйтэж маш их ядарч туйлддаг. Энэ үед нөхрийн хайр халамж хамгаас илүү хэрэгтэй болдог. Эрчүүд аав болсны дараа ханийхаа дэргэд байж хүүхдийн даавуу угаахаас эхлүүлэн бүгдийг хийж эхэлдэг боловч хэсэг хугацаа өнгөрсний хойно залхаж эхлэх нь олонтаа.

Ялангуяа анхны хүүхэд дээр, гэр бүлийн хариуцлага үүрэх, хүүхэдтэй болох нь төвөгтэй асуудал мэтээр төсөөлөн, ундуйцах, бухимдах нь олон тохиодог.

Энэ бол эрчүүдэд тохиолдож байдаг түр зуурын асуудал болохоос, зан ааш нь өөрчлөгдөж байгаа зүйл биш. Хүүхэд уйлах төдийднөхөр тань дургүйцээд байх нь танд мэдээж хэцүү. Тухайн үед гомдож байгаа ч,асуудал ньнөхөрт биш хүүхдэд байгааг санаж хүүхдээ тайвшруулаарай.

Харин нөхөртэйгээ эелдгээр харилцан ярилцаж ойлгуулахыг хичээ. Бас өөрийгөөядарчбайгаагаа хэлэх нь зүйтэй . Аливаа зүйлийг хүсэхдээ, жишээ нь, “Хань нь усаа бэлдчихье,миний хань хүүхдийнхээ даавууг угаачихаарай” гэх мэтгээр харилцан ярилцаж асуудлыг хамтдаа шийдээрэй. Цаг хугацааны асуудал тул айж санаа зовох хэрэггүй. Ээжид амжилт хүсье

СЭТГЭГДЭЛ БИЧИХ