Бие биенээ халамжилж суусаар найз нөхөд ч үгүй болжээ

Манай сайт "Сэтгэлзүйч зөвлөж байна" нэртэй шинэ булан ажиллуулж эхэллээ.

Уншигч та ямар нэг шалтгаанаар сэтгэлзүйчд хандах шаардлага тулгарч байвал манай сайтын info @bataar.mn мэйл рүү захидал бичих буюу bataarmn @yahoo.com мессенжер хаягаар хандаарай.

Бид та бүхний захидлыг манай сайттай хамтран ажиллаж буй мэргэжлийн сэтгэлзүйчд дамжуулан хариултыг нийтлэх болно.

Сайн байна уу? Танай сайтын хамт олонд болон сэтгэлзүйч нарт энэ өдрийн мэнд хүргэе.

Нөхөр бид хоёр бие биедээ их хайртай. Бид нэгнээ хайрлаж, харамласаар байгаад гэрээс ч гаргахгүй үргэлж л бие биенээ халамжилж суугаад сүүлдээ бүр найз нөхөд ч байхгүй болсон байх юм.

Сүүлийн үед бид нэгнээ жаахан л сиймхий гарвал хардах гээд байдаг боллоо. Нөхөр маань ч тэр, дууриагаад би ч бас тэрнийгээ ажилдаа явах гээд гарахаар нь л араас нь харамлаж сэтгэл үймрээд их хэцүү байна.

Найздаа хэлтэл сэтгэлзүйчид хэл гэсэн. Ийм байдал их байдаг уу, энэ үед яаж ийм байдлаас гарах вэ.

Сэтгэлзүйч хариулж байна: Хэтэрвэл өвчин болно

Сайн байна уу бүсгүй минь.Танд тохиолдсон асуудал амьдралд зөндөө л байдаг. Харинтаухаантай эмэгтэй бололтой. Өөрөөр хэлбэл, та өөртөө тулгараад байгаа асуудлаа сайн олж харсан байна. Та хоёрын халамж анхаарал харамлах улмаар хардах сэтгэлгээ руу орж байгааг мэдэрсэн байна шүү дээ.

Тэгэхээр, хэдийгээр иймэрхүү хор шаргүйхэн хар байж болох ч хэтэрвэл таны“сэтгэл үймрээд” гэдэг үг чинь “стресс” улмаар “өвчин” гэдэг үгболно гэдгийг бодоод “ зогс” гэсэн команд өөртөө өгөхийг зөвлөж байна. Харин гэр бүлийн “сайхан найз”,” гадагшаа аялал” гээд зөндөө зүйл байна шүүдээ, Та хоёртоо амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ