Нөгөө хүүхэнтэйгээ дахиж уулздаг нь баталгаатай байна

Манай сайт "Сэтгэлзүйч зөвлөж байна" нэртэй шинэ булан ажиллуулж эхэллээ.
Уншигч та ямар нэг шалтгаанаар сэтгэлзүйчд хандах шаардлага тулгарч байвал манай сайтын info @bataar.mn мэйл рүү захидал бичих буюу bataarmn @yahoo.com мессенжер хаягаар хандаарай.
Бид та бүхний захидлыг манай сайттай хамтран ажиллаж буй мэргэжлийн сэтгэлзүйчд дамжуулан хариултыг нийтлэх болно.

Нөхөртэйгөө суугаад 5 жил болж байна бид 2 хүүхэдтэй. Түрүү жил нөхөр маань нэг хүүхэдтэй хүүхэнтэй уулздаг байсан тэрнээс болж би нилээн хямарч салья гэж бодсон боловч бид салаагүй тэгээд одоо том асуудал гаргахгүй энэ тэр гэж надад хэлсэн боловч шал худал байж.
Өнөөдөр би утсыг нь үзтэл нөгөө хүүхэнтэйгээ мсж бичсэн дахиж уулздаг гэдэг нь баталгаатай байна.
Бид угааасаа салахгүй хүмүүс надад тусалж зөвлөөч энэ бүхэнд нь цочирдохоо байсан ч би тэвчихгүй дургүй хүрч байна. 2-н 2 хүүхдийг гаргаж өсгөж байхад энэ муу ингэж заваарч явдаг гэж бодохоос хэцүү байна.
Сэтгэлзүйч хариулж байна: Сайн байна уу, бүсгүй минь. Энэ асуудал удаан сунжирсан тул захидлаар асуудлыг шийдэх боломжгүй. Тантай удаан ярилцах, асуудлыг тодруулах шаардлага гарах тулсэтгэл зүйчид биечлэн хандахыг зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ