Монгол Улс сонгуулийн ирцээр Гиннест бүртгүүлэх боломжтой гэв

Манай улс сонгуулийн ирцээр Гиннест бүртгүүлэх тогтоох боломжтой юм байна. Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болоход иргэн бүр идэвхтэй оролцож 95 хувийн ирц бүрдүүлж чадвал Дэлхийн гиннесийн холбоонд бүртгүүлэх юм байна. Урд нь энэ төрлөөр бүртгүүлсэн улс байхгүй бөгөөд манайх анхных нь ажээ.
Манай улсын нийт хүн амын 50 хувь буюу 950 мянга нь 18-35 насны залуус. Үүнээс 218 мянга нь оюутан гэж Үндэсний статистикийн хороо мэдээлжээ. Гэтэл өмнөх сонгуулиудад залуучуудын санал өгсөн байдал 20 хувь хүрэхгүй гэх судалгаа бий. Тиймээс Монголын гиннесийн холбоо, Монголын оюутны холбоо, Монголын залуучуудын холбоо нар хамтарч нийт залуустаа уриалга гаргаж “Сонгуульдаа идэвхитэй оролцож төрөөс авах биш бас өгч чаддаг, оролцож чаддаг байх хэрэгтэй. Бид сонгуульд идэвхитэй оролцсоноор хамгийн олон залуу хүн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон улсаар Гиннесд бүртгүүлэх боломжтой” гэж өнөөдөр болсон хурлын үеэр хэллээ. Монгол Улс Гиннесийн номонд есөн төрлөөр бүртгүүлжээ.
П.Нандинчимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ