Архи ууж байгаад галд өртөж, хоёр хүн амиа алдлаа

Өнгөрсөн шөнө 22:56 цагийн үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хороолол 65-р байрны урд иргэн Мандахын барилгын суурийн дэргэд 3x4 хэмжээтэй модон амбаар шатжээ. Уг галд 34 настай Азболд, 32 настай Бадамцэцэг, 43 настай Батболд, нас нь тодорхойгүй Билгүүн нар түлэгдэж, нэг эмэгтэй нас барсан байна. Нэр, нас нь тодорхойгүй эмэгтэй хүний цогцосыг Нийслэлийн онцгой байдлын аврах ангийнхан 103-ын эмчид хүлээлгэн өгсөн байна. Харин түлэгдэж эмнэлэгт хүргэгдсэн дөрвөн хүний нэг нь 100 хувийн түлэгдэлтэй байсан тул шархаа даалгүй нас баржээ. Үлдсэн гурван хүний хувьд 30-40 хувийн түлэгдэлтэй эмчлүүлж байгааг эмч нь хэлсэн юм. Гал гарсан шалтгааныг одоогоор тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд дээрх хүмүүс нь нэг гэр бүлийн хүмүүс биш, хамт архи ууж байгаад галд өртсөн юм байна.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ