Сонгуулийн хэсгийн хороодод хяналтын камер суурилуулж байна

Монгол улсын Ерөнхийлөгчийнсонгуулийн саналыг анх удаагаа автомат системээр тоолох бөгөөд нийслэлд санал аваххэсгийн хороодын байруудыг дүрс бичлэгийнIP камераар тоноглох юм.Уг ажлыг нийслэлийн Сонгуулийн хороо, нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран хийж байна. Санал авах 368 хэсгийн хороог камержуулж, санал авах байрны гадна дэлгэц байрлуулан санал хураах, тоолох үйл ажиллагааг иргэд, олон нийтэд, ил тод, нээлттэйхүргэх юм. Мөн өндөр хурдны шилэн кабелаар дамжуулан 66 хэсгийн хорооны камерийг интернетэд холбож, дэлхийн аль ч өнцөг буланд сонгуулийн үйл явцыг нээлттэйхүргэхээр ажиллаж байна. Хяналтын камер суурилуулах ажилд нийслэлийн Мэдээллийн технологийн газраас 6 баг гарсан бөгөөд 2013 оны 6-р сарын 23 гэхэд хяналтын камерыг бүрэн суурилуулж дуусгах юм.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ