Гадаад иргэн эд зүйлсээ алджээ

Гадны жуулчид ихээр ирж байгаатай холбоотой гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байгааг цагдаагийн байгууллага анхааруулж байна. Тухайлбал өчигдөр нэгэн гадаад иргэн Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд Мишээл зочид буудал руу явах замдаа үүргэвчнээсээ Самсунг маркийн зургийн аппарат, 1000 орчим евро, бичиг баримт, банкны карт зэргээ алдсан байна. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ