Орос, АНУ кибер аюулгүй байдлыг хангах хамтарсан хороо байгуулна

Орос, АНУ-ын эрх баригчид кибер аюулгүй байдлыг хангах ажлын хэсгийг нэг сарын хугацаанд багтаан байгуулна гэж “Их наймын” дээд хэмжээний уулзалтын үеэр хийсэн хэлэлцээний дүнгийн талаар хоёр орны ерөнхийлөгч нарын гаргасан хамтарсан мэдэгдэлд дурджээ.

Энэ хэсгийнхэн тогтмол уулзаж, үүсч буй аюулд үнэлэлт дүгнэлт өгч, ийм аюулын эсрэг авах хамтарсан тодорхой арга хэмжээ боловсруулж, санал болгож, уялдуулан зохицуулах юм байна. Владимир Путин, Барак Обама нар компьютерын аюулын тухай мэдээлэл яаралтай солилцож, “үл ойлголцох эрсдлийг бууруулах” зорилгоор цөмийн аюулыг багасгах асуудал эрхэлсэн төвүүдийн хоорондын холбооны шууд шугамыг ашиглахаар бас тохирчээ.

Үүнээс гадна, Орос, АНУ хоёр террорын болон гэмт хэргийн зорилгоор Интернэт хэрэглэхийн эсрэг хамтран тэмцэх бодолтой байна гэж мэдэгдэлд цохон заажээ.

“Их наймын” орнуудын ээлжит дээд хэмжээний уулзалт Умард Ирландын рашаан сувиллын Лох-Эрн хотхонд болж байгаа юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ