Саппорогийн уулзварыг өнөөдөр нээнэ

Саппорогийн уулзварын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр 11.40 цагт болно. Тус уулзварын зам барилгын ажил өнгөрсөн сарын 30-нд эхэлсэн билээ. Энэхүү зам засварын ажил нь “Гудамж” төслийн хүрээнд хийгдсэн бөгөөд тустөслийн хүрээнд нийслэлийн замын 33 уулзварыг өргөтгөн шинэчлэх юм байна. Саппорогийн уулзварын зураг төслийг “Танил санаа” ХХК, зам барилгын ажлыг “Наранбулаг Хан” ХХК тус тус хийж гүйцэтгэсэн ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ