ТӨХК-иудын ТУЗ-ийнхөн сая саяар нь мөнгө саадаг

Төрийн албаа хашихын оронд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой үйлдвэр, аж ахуйн газрын ТУЗ-д багтаж, давхар цалин авах, амар хялбар аргаар мөнгөн шагнал урамшуулал хүртэх, гадаадад аялал, томилолтоор явах хүсэлтэй төрийн албан тушаалтнууд далдуур үржиж, татвар төлөгчдийн мөнгөнөөс асар их хэмжээгээр завшдаг байна.

Тухайлбал, эрчим хүчний салбарын алдагдал энэ онд 92,9 тэрбум төгрөгт хүрч байна. Энэ бол тус салбарын 51 газрын зөвхөн 17 ТӨХК төлөвлөгөө өсгөж батлуулснаас улсад учруулсан хохирлын хэмжээ. Түүнээс биш цахилгаан, дулааны үнэ тарифийн зөрүүний асуудал огт биш.

Ер нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 49 аж ахуйн нэгжийн ТУЗ-д давхардсан тоогоор төрийн албан хаагч 355 гишүүн сонгогджээ.

Тэд сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөнөөс ихгүй цалин авч, төлөвлөгөө давуулсны шагнал, ашиг хуваарилсны урамшуулал авдаг. Харамсалтай нь компаниа ашигтай ажиллуулах тооцоо судалгаа хийдэггүй, аль болох ахиухан мөнгө авах шийдвэр гаргуулахын төлөө хоноцын сэтгэлгээгээр ханддаг нь нууц биш.

Иймээс ТУЗ-үүдийг мэргэжлийн өндөр түвшинд ажиллах нөхцөл бүрдүүлэх, компаниудын дотоод хяналт шалгалтын тогтолцоог бий болгож үйл ажиллагааг тогтворжуулах, жилийн төлөвлөгөөт зорилтыг хэрэгжүүлэхэд дотоодын хяналтыг сайжруулах цаг болжээ.

Эс тэгвэл Төрийн банкны ТУЗ-ийн гашуун сургамж давтагдахыг байг гэхгүй. Ялангуяа найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн мөнгийг арилжааны 14 банкаар дамжуулан олгож эхэлсэн энэ цаг үед. Төрийн банкны ТУЗ яасан бэ.

Тэд өмнөх Засгийн газрын үед баталсан иргэдийг орон сууцжуулах зургаан хувийн хүүтэй зээлийн мөнгө байршуулсныг ТУЗ-ийн гишүүд нь ашигтай ажилласан мэтээр өнгөрсөн онд найман гишүүн тус бүрт 15,3 сая, хяналтын зөвлөлд 30,6 сая, гүйцэтгэх удирдлагад 46 сая гээд нийт 199 сая 454 мянга гаруй төгрөгийн ашиг хуваарилсан нь арай данджээ. Энэ мөнгийг мөнөөх 50 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд зарцуулсан бол 400 гаруй өрхийн орон сууцны асуудлыг шийдэх байсан юм.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөгч томилсон судалгаанаас харвал:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ