Аравдугаар хороололд ноцтой осол гарлаа

Өнөөдөр өглөө 09:00 цагийн орчим 10-р хорооллын зам дээр автобус, жижиг машинтай мөргөлдсөн ноцтой хэрэг гарлаа.

Тодруулбал, “Сутайн буянт” ХХК-ийн 21-54 УБН улсын дугаартай“Ханын материал-III, IV-Баянбүрд-МУИС-13-Зах” чиглэлийн автобус,76-05 УБЭ чиглэлийн Тоёото вилл маркийн жижиг тэрэгтэй мөргөлдсөн байна.

Ослын улмаас хэд хэдэн хүн гэмтсэн бөгөөд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн байна. Одоогоор аль машины жолоочийн буруу гэдэг нь тодорхойгүй бөгөөд Цагдаагийн байгууллагын ажилтнууд хэмжилт хийн ажиллаж буй юм байна.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ