Ажлаасаа болоод гуртанги болоод байна

Би одоо дөнгөж 30 настай. Буяны байгууллагад ажилладаг /хүн чандарладаг газар/ гэсэн хэдий ч хийж байгаа ажлаасаа болоод тэр үү, би их гутранги болчихсон. Миний эргэн тойронд байгаа хүмүүс ихэвчлэн зовж зүдэрсэн хүмүүс байгаа нь нөлөөлдөг байх. Гэхдээ би ийм гунигтай амьдармааргүй байна. Угаас би эзэмшсэн мэргэжил гэж байхгүй хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Энд авч байгаа цалин маань боломжийн учраас л байгаад байдаг. Эндээс гараад би ийм хэмжээний цалин авахгүй учраас байхаас өөр аргагүй. Тиймээс би яаж сэтгэл санаагаа өөдрөг байлгах вэ, амьдралд гэрэл гэгээтэй зүйлс их байгааг мэдэж байгаа ч гэсэн тэдгээрийг би бараг олж харахаа болиод байна. Яаж өөрчлөгдөх вэ.
Сэтгэлзүйч: Нэгэнт л та тухайн ажлаасаа гарахгүй байхаар төлөвлөсөн бол тодорхой тооны хугацааг өөртөө зарцуулдаг байх хэрэгтэй. Ямар ч амралтгүй ажиллана гэж байхгүй л байлгүй. Гэр бүл гэдэг бол хамгийн нандин зүйл. Баяр баясал. Та аз жаргалыг гаднаас биш дотроосоо хай. Таны ажил дээр олон олон гэр бүл хагацдагийг мэдэж байгаа байх гэж бодон энэхүү нандин холбоосыг сануулаж байгаам. Гэр бүлийхэнтэйгээ цагийг өнгөрөө, гадуур зугаал. Хамтдаа байхыг хичээ. Таны цалин амьдралд тань тодорхой хэмжээнд хүрэлцдэг бол урам авах үүднээс өөртөө бага ч болов мөнгийг зарцуулаж байгаарай. Хөгжин дэвжиж болох хийхийг хүсдэг тэр зүйлд зарцуулвал илүү сайн. Буяны үйлээс олсон зүйлийн багыг ч болов буяны үйлд зориулвал зүгээр байх.
Гарц: Сэтгэл зүйн орчны нөлөө- Орчны нөлөөлөлд хүний сэтгэл зүй хэлбэлзсэн байдалд шилждэг
Гутранги сэтгэхүй: Өөрийн тархинд “ орчин доторх орчин” буюу эерэг сэтгэхүйн орчныг бий болго. СЭТГЭХҮЙН ЧАДАМЖ –ийг өөртөө дадуул. Бодибилдингийн гантилийг булчингаа хөгжүүлэх гэж өргөж байгаатай адил СЭТГЭХҮЙН ХҮЧНИЙ ЧАДАМЖИЙГ өөртөө бий болгохыг хичээ. Та баяр баяслыг гадна багаа хэмээн итгэн ДОТОР байгаа зүйлээ өдрөөс өдөрт өөрөөсөө нуусаар л байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ