"Татар"-ынхан 20 мянган фентэй болжээ

Татар хамтлагийнхан “Нөлөөллөөс дээгүүрт” аяныхаа талаар сэтгүүлчдэд мэдээллээ. Тэд ирэх сарын тавны өдөр 10 насны төрсөн өдрийн тоглолтоо хийхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь тэдний гуравдахь бие даасан тоглолт юм. Тус тоглолт UB паласын Open air-т болох юм байна.Одоогийн байдлаар тэдний фен клуб20 мянган гишүүнтэй болоод байгаа бөгөөд шинээр элссэн гишүүн болгонд гишүүний карт өгч байгаа гэв. Энэхүү картаар Скайтел группын залуусын бренд болох D20-ийн дугаарыг 1000 төгрөгөөр авах боломжтой юм байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ