Саппорогийн уулзвар дөрвөн замын уулзвар боллоо

Саппорогийн уулзварын нээлтийн үйл ажиллагаа болж нийслэл маань дахин нэг дөрвөн замын уулзвартай боллоо. Тус уулзварын зам барилгын ажил өнгөрсөн сарын 30-нд эхэлсэн билээ. Энэхүү зам засварын ажил нь “Гудамж” төслийн хүрээнд хийгдсэн бөгөөд тус төслийн хүрээнд нийслэлийн замын 33 уулзварыг өргөтгөн шинэчлэх юм байна. Саппорогийн уулзварын зураг төслийг “Танил санаа” ХХК, зам барилгын ажлыг “Наранбулаг Хан” ХХК тус тус хийж гүйцэтгэсэн ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ