Цаг уурчид ухаалаг утастай хэрэглэгчдэд зориулан шинэ үйлчилгээ нэвтрүүлнэ

Монгол Улсад Ус цаг уурын алба үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтажус, цаг агаар, орчны бүх төрлийн бодит ажиглалтын болон урьдчилсан мэдээ, мэдээллийг хэрэглэгчдэд шуурхай хүргэх зорилгоор “Цаг агаар” программ нэвтрүүлэхээр болсон байна.

Apple iOS болон Google Android үйлдлийн системтэй гар утасны хэрэглэгчдэд зориулсан шинэ үйлчилгээг наадмын өмнө нэвтрүүлэх гэнэ. “Цаг агаар” программыг гар утсандаа суулгаснаар орчны аюултай болон гамшигт үзэгдлийн сэрэмжлүүлэг, гадаргын усны ажиглалт, орчны чанарын буюу ус, агаар, хөрсний талаарх мэдээг гар утсаараа хүлээн авч, ажил, амьдралаа зохицуулах боломжтой болох юм байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ