Төмөр замын холбооны шугам хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

Төмөр зам дагаж байрлуулсан холбооны шугамын төмөр утсыг хулгайлсан хэрэг гарчээ.
Үүнээс үүдэн Туул, Хонхор зөрлөгийн хооронд төмөр замын 423 дугаар км-ийн орчимд хоёр зөрлөгийн хооронд харилцаа холбоогүй болох шахжээ.
Энэ хэрэг гарсан даруйд Төмөр замын Цагдаагийн хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулж, уг хэргийг үйлдсэн этгээдүүдийг ашигласан тээврийн хэрэгслийг нь олж тогтоон саатуулжээ.
“Тоёота Приус” маркийн автомашин хөлөглөсөн, Баянзүрх дүүргийн IX хороо, Шархадны гудамжинд оршин суудаг Б гэгч өөр 2-3 хүний хамтаар холбооны 400 метр төмөр утсыг хулгайлан борлуулах гэж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ